Шууд Chart

Наадмаар худалдаа үйлчилгээ эрхлэх 700 зөвшөөрөл олгоно

2015-06-25 14:15:40

Энэ жилийн улсын баяр наадмаар худалдаа үйлчилгээ эрхлэх хувь хүмүүст 700  зөвшөөрөл олгоно. Үүний 500 зөвшөөрлийг Төв цэнгэлдэх хүрээлэнд, 200-г нь Хүй долоон худагт олгох юм. Төв цэнгэлдэх хүрээлэнд худалдаа үйлчилгээ эрхлэх хувь хүмүүс тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө өнөөдрөөс эхлэн Хан-Уул, Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан  дүүрэгт өгнө. Харин Хүй долоон худагт худалдаа үйлчилгээ  эрхлэх зөвшөөрөл авах хүмүүс  Сүхбаатар, Баянгол дүүрэгт өргөдлөө өгнө.  Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга С.Даваасүрэн ингэж ярилаа.
 


Наадмаар худалдаа үйлчилгээ эрхлэх 700 зөвшөөрөл олгоно  
Үзсэн: 1083 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
122.201.22.xxx [122.201.22.xxx] 2015-06-25 20:34
ЗӨВ ШҮҮ

Бидэнтэй нэгдээрэй