
Дэлхийн мансууралтай тэмцэх өдрийн хүрээнд онол практикийн бага хурлыг өнөөдөр зохион байгууллаа. Энэ хурлын гол зорилго нь хар тамхи, мансууруулах бодисыг хууль бусаар хилээр нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлж, энэ төрлийн бодисын хор уршгийг иргэдэд ойлгуулахад чиглэж байгаа юм. Хар тамхи мансууруулах бодис зарж, борлуулсан иргэнд 10-20 жилийн хорих ял оноодог. Харин хар тамхи хэрэглэсэн хүнийг 2 хүртэлх жилийн хугацаанд хорьдог.
Мөн Зүүн өмнөд Азийн орнуудаас манай улс руу хар тамхи, мансууруулах бодисыг хууль бусаар нэвтрүүлэх хандлага ихэсч байгааг холбогдох албаныхан хэлж байна.
Гаалийн байгууллага жилд 2-3 удаа ийм төрлийн хууль бус ажиллагааг илрүүлдэг ажээ. Монгол улсад бусад орнуудтай харьцуулахад энэ төрлийн гэмт хэрэг бага гардаг ч сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай байгаа. Энэ нь хилийн шалган нэвтрүүлэх үйл ажиллагаа чангарах тусам хууль зөрчигчдийн арга нарийсдагтай холбоотой. Хар тамхины төрлийн бүтээгдэхүүн жижиг савлагаатай байх тусам илрүүлэхэд хүндрэлтэй байдаг байна. Энэ талаар Гаалийн ерөнхий газрын улсын байцаагч н.Сүхбаатараас тодрууллаа.
Манай улс руу хар тамхи, мансууруулах бодисыг хууль бусаар нэвтрүүлэх хандлага ихэсч байна | ||
Үзсэн: 1729 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.