
Хилийн чинадад ял эдлэж байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах нь чухал гэж Хууль зүйн сайд Д.Дорлигжав хэллээ. Хамгийн сүүлийн байдлаар гадаадын 13 улсад манай 103 иргэн ял эдлэж байна. Өнгөрөгч онд гэхэд хилийн чинадад манай улсын 297 иргэн гэмт хэрэгт холбогдсон байна.
Тэдний олонх нь хулгайн гэмт хэрэг үйлджээ. Энэ нь улс эх орны нэр хүндэд сөргөөр нөлөөлж байгааг тэрээр мөн хэлсэн юм. Манай улс эхний ээлжинд БНХАУ-д хар тамхины хэрээр ял эдлэж байгаа хоёр иргэнийг эх оронд нь авчран ялыг нь үргэлжлүүлэн эдлүүлэхээр зорьж байгаа аж. Түүний яриаг одоо хүргэе.
Гадаадын 13 улсад манай 103 иргэн ял эдлэж байна | ||
Үзсэн: 1165 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.