Шууд Chart

Товчхон мэдээ /2015.06.29/

2015-06-29 12:44:34

Монгол Улс, БНХАУ-ын хилийн худалдааны бүсийг Эрээн хотноо байгуулна. Ирэх наймдугаар сард энэ бүсийг байгуулж, ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Бүсийн барилга байгууламжийг барих ажлыг  2014 оны долоодугаар сард эхэлж, нийт 100 мянган ам дөрвөлжин метр талбайд 350 сая юанийн хөрөнгө оруулжээ.


Монгол, Хятад хоёр улс хилийн худалдааны бүстэй болсноор харилцан таваарын солилцоо хийх, хадгалах, арилжаалах, эд бараа хүргэх, цахим худалдаа хөгжих юм байна.


Нийслэлийн Баянзүрх дүүргийн мэргэжлийн сургалттай 11 жилийн 55 дугаар бүрэн дунд сургуульд "Хааны эрэлд-2015" олон улсын энхийг дэмжих ажиллагааны хээрийн сургалт, дадлагын хүрээнд тохижилт, засварын ажил хийж байна. Тус сургуулийн гадна хашаа, анги танхим, өрөө, кабинетуудын хаалгыг шинэчилнэ. Мөн сургуулийн ариун цэврийн өрөөнүүдийг бүрэн засварлах юм.


Наадмын үеэр худалдаа үйлчилгээ эрхлэх 700 зөвшөөрөл олгоно. Энэ жилийн улсын их баяр наадмаар худалдаа үйлчилгээ эрхлэх  700 зөвшөөрөл олгохоос 500-г Төв цэнгэлдэх хүрээлэнд, 200-г нь Хүй долоон худагт олгох юм. Төв цэнгэлдэх хүрээлэнд худалдаа үйлчилгээ эрхлэх хувь хүмүүс тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө  Хан-Уул, Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт өгнө. Харин Хүй долоон худагт худалдаа үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авах хүмүүс Сүхбаатар, Баянгол дүүрэгт өргөдлөө өгөх юм байна.


Товчхон мэдээ /2015.06.29/  
Үзсэн: 701 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй