Шууд Chart

Шүүхээс ял сонсогчдын олонх нь 18-30 насныхан

2015-06-29 16:37:51

18-30 насны хүмүүс эрүүгийн хэрэгт холбогдон шүүхээс ял сонсох нь хамгийн их байна гэж Шүүхийн ерөнхий зөвлөлийн хийсэн судалгаанд дурджээ.

Тухайлбал, өнгөрсөн онд  Анхан шатны шүүх 6375 эрүүгийн хэргийг шийдсэн байна. Хэрэгт холбогдсон иргэдийн олонх нь идэр  насны залуус  байжээ. Тэд хулгай, танхай, дээрэм, зам тээврийн осолд холбогдон шүүхээс ял сонссон байна. Үүнээс гадна, өмнө нь ял шийтгүүлж байсан хүн дахин гэмт хэрэгт холбогдох нь их байна гэж Шүүхийн ерөнхий зөвлөлийн ахлах референт С.Билгүүн хэллээ.
 


Шүүхээс ял сонсогчдын олонх нь 18-30 насныхан  
Үзсэн: 737 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй