Шууд Chart

Г.Ариунбаатар П.И.Чайковскийн нэрэмжит уралдааны эцсийн шатанд үлдлээ

2015-06-29 17:49:32

П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын хөгжмийн уралдаанд манай дуурийн дуучдын төлөөлөл болсон таван дуучин оролцож байна.

Уралдааны сүүлийн шатанд МУГЖ Г.Ариунбаатар тунаж үлдлээ. Урлагийн олимп гэгддэг уг уралдаанд 39 орны 500 гаруй авьяастан оролцсоноос дөрвөн шатны шалгаруулалтаар шилдэгт одоогийн байдлаар Монгол, Орос, Хятад, Солонгосын дөрвөн эрэгтэй, дөрвөн эмэгтэй дуучин үлдээд байгаа юм. Маргааш шөнө манай цагаар 1:00 цагт явагдах сүүлийн шалгаруулалтад Г.Ариунбаатар "Трубадур" дуурийн Ди лунагийн ари, "Пиковая дама" дуурийн Елецскийн арийг дуулахаар зэхэж байна.

П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын хөгжмийн уралдааны гала тоглолтоос шилдгийн шилдэг гурван оролцогчийг тодруулах юм.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Г.Ариунбаатар П.И.Чайковскийн нэрэмжит уралдааны эцсийн шатанд үлдлээ   
Үзсэн: 1176 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
180.149.78.xxx [180.149.78.xxx] 2015-06-29 17:58
Ariukaa chi ilyy shyy! Amjilt amjilt!

Бидэнтэй нэгдээрэй