
Манай улс хөдөө аж ахуйн салбарт анх удаа нар, салхиар хосолж ажилладаг сэнсийг туршиж байна. Тодруулбал, Хөдөө аж ахуйн их сургууль Герман улсын "Хеос" компанитай хамтран энэ сэнсийг оруулж ирсэн. Тэд анхныхаа туршилтыг өнөөдөр Төв аймгийн Борнуур суманд байрлах Хөдөө аж ахуйн их сургуулийн сургалт судалгааны төвд хийж байна. Энэ сэнс нь манай орны нөхцөлд тохирсон, хөдөө аж ахуйн салбарт ашиглахад үр дүн сайтай гэж Хөдөө аж ахуйн их сургуулийн захирал Т.Хэрүүга ярилаа.
Одоогоор энэ сэнсийг ашиглан Хөдөө аж ахуйн их сургуулийн сургалт судалгааны төвийн цахилгааныг шийдсэн байна. Цаашид хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд энэ сэнсийг өргөн хэрэглэх боломжтой гэдгийг онцолж байна.
Нар, салхиар хосолж ажилладаг сэнсийг туршиж байна | ||
Үзсэн: 1312 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.