
Манай улсын нийт нутаг дэвсгэрийн 20 хувь нь хуурайшилттай байна. 1940-өөд онтой харьцуулахад манай улсын цаг агаарын хэм 2.5 хувиар дулаарсан, хур тунадас 10 хувиар бага орж байгааг мэргэжлийн байгууллагын төлөөлөл хэлж байна. Энэ талаар салбарын сайд нь өчигдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийжээ.
Одоо нутгийн 20 хувьд хуурайшилт их, цаашид ч үргэлжлэх хандлагатай байгаа тул малыг тарга тэвээрэг сайн авахуулж өвлийн бэлтгэлээ сайн хангах, тарьсан тариа буудайгаа хамгаалах талаар салбарын сайдад анхааруулсан гэж Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр мэдээллээ.
Нийт нутаг дэвсгэрийн 20 хувь нь хуурайшилттай байна | ||
Үзсэн: 713 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.