
Дорноговь аймгийн багийн Засаг дарга нарын бүсчилсэн гурав дахь удаагийн уулзалт Эрдэнэ сумын Еншоов багт боллоо. Уулзалтад 35 багийн Засаг дарга оролцож, бэлчээр, ус, баг, сум дамжин нүүдэллэж амьдардаг малчдын нийгмийн асуудал гээд олон сэдвээр ярилцжээ.
Төр засгийн бодлого шийдвэрийг малчдад хүргэх тэдний санал бодлыг уламжлах үүрэгтэй багийн Засаг дарга нар жилд 80 мянган төгрөгийн шатахууны эрхтэй. Улиралд зарцуулах 20 мянган төгрөгийн шатахуунаар бэлчээр, усаа дагаад нүүж яваа нэг багийн өрх бүрээр тойрч амждаггүй гэж ярьж байлаа. Тиймээс шатахууны зардлаа нэмүүлэх саналыг багийн Засаг дарга нар дэмжиж байна. Энэ талаар Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга С.Бөххүү ярилаа.
Багийн Засаг дарга нарын бүсчилсэн уулзалт боллоо | ||
Үзсэн: 13953 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.