Шууд Chart

Улаанбаатарт 25 хэм дулаан

2015-07-01 07:24:36

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Долоодугаар сарын 3-наас ихэнх нутгаар хална.

2015 оны долоодугаар сарын 01-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон зүүн зүгийн нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар зүүн өмнөөс бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Туул, Тэрэлж, Халх голын сав газраар 18-23 хэм, Увс нуур болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон- Сэлэнгийн сав газраар 26-31 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:   Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 23-25 хэм дулаан байна.  

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 13 хэм дулаан, харьцангуй чийг 61 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


2015 оны долоодугаар сарын 02-ноос долоодугаар сарын 06-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

Долоодугаар сарын 2-нд баруун зүгийн нутгаар, 3-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 4-нд нутгийн баруун хагаст, 5-нд төв болон говийн нутгийн зарим газар, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 3,4 зарим газраар секундэд 12-14 метр, 5-нд Алтайн салбар уулсаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 20-25 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 27-32 хэм дулаан байна.


Улаанбаатарт 25 хэм дулаан  
Үзсэн: 642 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй