Шууд Chart

Манай улсад шүүхийн шинэтгэлийн чиглэлээр олон дэвшил гарсан гэжээ

2015-07-01 09:49:38

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр АНУ-ын Муж улсуудын шүүхийн үндэсний төвийн дэд Ерөнхийлөгч Жеффри Апперсон болон АНУ-ын Муж улсуудын шүүхийн үндэсний төвийн гишүүн Альфронсе Ла Порта нарыг хүлээн авч уулзлаа. Ноён Жеффри Апперсон энэ өдрүүдэд Монгол Улсын шүүхийн байгууллагад албан ёсоор айлчилж Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтран Шүүхийн захиргааны удирдлагын сэдвээр анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, Тамгын газрын дарга нар, шүүхийн захиргааны ажилтнуудад сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулж санал бодлоо солилцсон талаараа уулзалтын үеэр хэллээ.

Тэрбээр өнгөрсөн хугацаанд шүүхийн шинэтгэлийн чиглэлээр Монгол Улсад олон дэвшил гарсныг онцлон тэмдэглэж байв. Энэ талаар ноён Жеффри Апперсон тайлан гаргаж буйгаа дурдлаа. Шүүхийн шинэтгэлийг хийхэд улс орнуудад бэрхшээл их гардаг боловч Монгол Улс шиг шүүн таслах ажиллагааг шүүхийн захиргаанаас салгасан улс орон бараг байхгүй . Энэ нь маш зөв зүйл болсон гэдгийг ноён Жеффри Апперсон онцолж байв.
 
 
 

Манай улсад шүүхийн шинэтгэлийн чиглэлээр олон дэвшил гарсан гэжээ  
Үзсэн: 915 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй