Шууд Chart

Долоодугаар сарын 1-ний үйл явдалд улс төрийн албан тушаалтнууд хариуцлага хүлээх ёстой гэв

2015-07-01 13:34:44

Долоодугаар сарын 1-ний үйл явдалд улс төрийн албан тушаалтнууд хариуцлага хүлээх ёстой гэж Иргэний нийгмийн байгууллагууд үзэж байна.

Одоогоос долоон жилийн өмнөх энэ өдөр УИХ-ын сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн иргэд жагсаж, улмаар дөрвөн залуу амь насаа алдсан эмгэнэлт явдал болсон. Гэтэл энэ үйл явдлын өмнөөс ямар ч улс төрийн албан тушаалтан хариуцлага хүлээгээгүй. Иймээс долоодугаар сарын 1-ний үйл явдалтай холбоотой хэд хэдэн шаардлагыг эрх баригчдад хүргүүлнэ гэж Нэгдсэн монгол төрийн бус байгууллагын тэргүүн н.Мөнхбаяр хэллээ.

Долоодугаар сарын 1-ний үймээний үеэр 4 залуу амь насаа алдаж, 800 гаруй залуусыг баривчилж, 530 орчим цагдаа бэртэж гэмтсэн гэсэн судалгаа байдаг.


Долоодугаар сарын 1-ний үйл явдалд улс төрийн албан тушаалтнууд хариуцлага хүлээх ёстой гэв  
Үзсэн: 719 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
124.158.77.xxx [124.158.77.xxx] 2015-07-01 14:20
Гол буруутан Баярыг авчирч цаазаар ав

Бидэнтэй нэгдээрэй