Шууд Chart

БНСУ-аас манай улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав

2015-07-02 14:02:20

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У Сун, БНСУ-ын Элчин сайдын яамны зөвлөх Сун Сон Ён нарыг хүлээн авч уулзлаа.

Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой энэ жил тохиож байгаа. Энэхүү түүхэн чухал ойн жилд зохиогдох арга хэмжээний талаар уулзалтын үеэр санал солилцов. Мөн долоодугаар сарын 29-нд болох Монголын анхны ардчилсан сонгуулийн 25 жилийн ойн арга хэмжээний талаар дурдлаа. Монгол Улс АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг 2016 онд зохион байгуулах гэж байгаа. Уг арга хэмжээг БНСУ 2000 онд амжилттай зохион байгуулсан бөгөөд энэ талаар Монголтой туршлагаа хуваалцан туслах талаар мөн ярилцав. 
 
 

БНСУ-аас манай улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав  
Үзсэн: 736 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй