Шууд Chart

Хөдөлмөрийн хуулийн төслийн зарим заалттай үйлдвэрчний эвлэл санал нэгдэхгүй байна

2015-07-02 16:41:58

Ажилтны амралтын үндсэн хоногийг 20 болгох, илүү цагийн хөлсийг шинэ аргаар бодох, аж ахуйн нэгж байгууллагууд нийт ажилтныхаа 30 орчим хувийг гэрээгээр авч ажиллуулах гэх мэт заалтуудыг үйлдвэрчний эвлэл эсэргүүцэж байгаа юм.

Хуулийн төслийг боловсруулахад Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Ажил олгогч эздийн холбоо болон бусад байгууллагуудаас ажлын хэсэг гарч хамтран ажилласан ч, хуулийн зарим заалтуудад санал эцэслэн тохироогүй байхад УИХ-д өргөн барьсан гэж Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд ерөнхийлөгч С. Эрдэнэбат ярьж байна.
 


Хөдөлмөрийн хуулийн төслийн зарим заалттай үйлдвэрчний эвлэл санал нэгдэхгүй байна  
Үзсэн: 699 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй