Шууд Chart

Байгалийн гэнэтийн аюулаас сэрэмжлүүлэв

2015-07-04 17:27:22

Их халалтын улмаас аянга цахилгаантай аадар бороо, мөндөр орох, үер буух зэрэг байгалийн гэнэтийн аюулт үзэгдэл гарч болзошгүйг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.

Он гарсаар хүчтэй аадар бороо орж, үер бууснаас 9000 гаруй толгой мал хоргодсон байна. Мөн аянга цахилгаан буусны улмаас 1 иргэн түлэгдэн,  60 толгой мал хоргоджээ. Их халалтын үед усархаг түр зуурын бороо орсноос үүдэн гол усны түвшин нэмэгдэж байгаа. Иймд 7, 8 дугаар сард малчид, ард иргэд үеэр усны аюулаас сэрэмжтэй байхыг ОБЕГ-ын Ус цаг уур хариуцсан мэргэжилтэн Ч.Туяа анхаарууллаа.
 


Байгалийн гэнэтийн аюулаас сэрэмжлүүлэв  
Үзсэн: 811 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй