Шууд Chart

Монголчуудын дунд цус ойртолт их байна

2015-07-04 17:33:16

Дээхнэ  үед   цус ойртолт  8-9  дэх үеийн  хамаатан  садан  худ  ураг  боллоо  гэдэг  байсан  мэдээлэл  өнөөдөр 3, 4  дэх үерүүгээ орсон талаарх судалгаа Нийгмийн  эрүүл  мэндийн  Үндэсний  төв,  Анагаахын шинжлэх  ухааны  үндэсний  их  сургууль,  Сэтгэцийн  эрүүл  мэндийн  үндэсний төвүүдийн судалгаанд дурдагдсан байна. Тодруулбал 2005-2009  онд   хүн  амд  бүртгэгдсэн төрөлхийн хөгжлийн  гажгийг  цус  ойртолттой  холбоотой  эсэхийг  судлахад  97    хувь  нь  шууд  цус  ойртолтоос болсныг  тогтоожээ.   Шууд  гэдэг  нь  цусан  төрлийн  холбоотой  хүмүүс   хоорондоо гэрлэж  байна  гэсэн  үг юм.   Есөн  үеэ  мэдэхгүй  бидний   цус  ойртолтын  түвшинг    генетик  тогтоцын  аргаар  тооцоолж  гаргасан  судалгаа   байна. Гэтэл генетик  шинжилгээгээр  9 үе дотроо  худ  ураг  болж байгаа нь  үндэсний  аюулгүй  байдалд  заналхийлсэн  үзүүлэлт   болж байгаа юм. Мэдээний дэлгэрэнгүйг “Хурд” агентлаг мэдээлнэ.
 


Монголчуудын дунд цус ойртолт их байна  
Үзсэн: 1275 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй