
“Шүүх байгуулах тухай хууль” энэ сараас үйлчилж эхлээд байна. Шинэчлэгдсэн хуулийн гол үзэл санаа нь шүүн таслах ажиллагааг нарийн мэргэжлийн чиг хандлага руу оруулах зорилготой. Тодруулбал, бүх хэргийг шийдвэрлэдэг байсан шүүгч эрүү, иргэн, захиргааных болон хуваагдаж, төрөлжиж байна гэсэн үг гэж шүүхийнхэн тайлбарлалаа. Энэ бол илүү их чадавхижсан, мэргэшсэн, шийдвэр гаргаж чадах хэрэг дээр хууль, өмгөөлөгч, шүүгчид дагнан ажиллах дэлхий нийтийн шүүх байгуулагын, чиг хандлага юм гэж Шүүхийн Ерөнхий зөвлөлийн хэвлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Л.Бямбаа хэллээ.
“Шүүх байгуулах тухай хууль” үйлчилж эхэллээ | ||
Үзсэн: 739 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.