
Засгийн газар төрөөс хүнс хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогын баримт бичгийн төслийг боловсруулан УИХ-аар хэлэлцүүлж байна. Энэ бодлогын төсөлд тариалангийн газрын ашиглалтыг сайжруулж, тариалан болон эрчимжсэн мал аж ахуйн бүс нутгийг тогтоох эрх зүйн орчин бүрдүүлэхээр тусгажээ. Мөн хөрс боловсруулах цомхотгосон болон тэг технологийг үйлдвэрлэлд үе шаттай нэвтрүүлэх, бордоо, ургамал хамгааллын бодисын үйлдвэрлэлийг дэмжих, хөрсний үржил шимийг сайжруулахаар зорьж байна. Түүнчлэн гадаргын болон бороо, цасны усыг хуримтлуулах, услалтын системийн ашиглалтыг сайжруулах, усалгаатай тариалангийн талбайн хэмжээг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа юм. Хөрс хамгаалах сайжруулах асуудлаар Засгийн газрын ахлах референт Н.Батсуурь ингэж ярьж байна.
Ургац хураалт бусад улстай харьцуулахад 1.5-2 дахин бага байна | ||
Үзсэн: 748 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.