Шууд Chart

Тоон технологид шилжих төхөөрөмжийг долоон газар борлуулж байна

2015-07-04 17:48:36

Тоон технологид шилжих хэрэглэгчийн төхөөрөмжийг гэрээт долоон газар борлуулж байгаа   гэж  холбогдох байгууллагаас мэдээллээ.  Энэ сарын 15-аас эхлэн телевизийн аналоги системийг унтраах болсонтой холбоотойгоор аналоги системийн телевизийг тоон технологид шилжүүлдэг хэрэглэгчийн төхөөрөмжийг борлуулж байгаа. Нийт 170 мянган хэрэглэгч ийм төхөөрөмж авах шаардлагатай гэсэн 2012 онд хийсэн судалгаа бий. Үүнээс одоогоор 10 орчим хувь нь төхөөрөмжөө худалдан аваад байна гэж Харилцаа холбооны зохицуулах хорооны радио давтамж зохицуулах хяналтын албаны дарга Ц.Амгалан ярьж байна.
 


Тоон технологид шилжих төхөөрөмжийг долоон газар борлуулж байна  
Үзсэн: 830 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй