Шууд Chart

Арьс ширний үйлдвэрлэл эрхлэгчид Эмээлт рүү нүүхэд бэлэн гэнэ

2015-07-04 18:12:03

Арьс ширний үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжүүд Эмээлтийн шар хэцийн хоолой руу  нүүхэд бэлэн гэдгээ илэрхийлж байна. Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа арьс ширний үйлдвэрүүдийг хотоос гаргаж Эмээлтэд байрлуулах шийдвэрийг өнгөрсөн онд Засгийн газраас гаргасан. Энэ оноос дэд бүтэцийн ажлыг эхлүүлэхээр нийслэлээс төсөв гарган ажиллаж байгаа. Япончууд Техник эдийн засгийн үндэслэлийг нь хийж байгаа бол, Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр цэвэрлэх байгууламжийг барихаар төлөвлөж байна. Харин дулааны цахилгаан станцыг концесын гэрээгээр барих боломжтойг албаныхан дуулгаж байгаа юм.

Тэгвэл арьс ширний үйлдвэрүүд нүүдэл хийхэд бэлэн үү. Энэ талаар манай сурвалжлагч Монголын арьс ширний үйлдвэрүүдийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайханаас тодруулсан байна.
 


Арьс ширний үйлдвэрлэл эрхлэгчид Эмээлт рүү нүүхэд бэлэн гэнэ  
Үзсэн: 895 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй