Шууд Chart

Хуурамч архи худалдан авахгүй байхыг анхааруулав

2015-07-04 18:13:59

Баяр наадмын өдрүүдэд хуурамч архи худалдан авахаас урьдчилан сэргийлэхийг  цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Өнгөрөгч саруудад хүний эрүүл мэндийг хордуулах, гар аргаар үйлдвэрлэсэн хуурамч архи худалдаалсан хэд хэдэн хэрэг гарсан. Тухайлбал,  “Мөнхжин” нэртэй 10 мянга гаруй хуурамч архийг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт худалдаалж байхад нь цагдаагийн албан хаагчид   илрүүлсэн. Иймд   архи согтууруулах ундаа худалдан авахдаа баталгаат газраас худалдаж авахыг ЦЕГ-аас  анхааруулж байна.  ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн Б.Төгсжаргал ингэж ярилаа.
 


Хуурамч архи худалдан авахгүй байхыг анхааруулав  
Үзсэн: 743 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй