
Нийслэл хотын албан татварын тухай хууль ирэх 10 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Ингэснээр архи, тамхи худалдан авсан иргэд бага хэмжээний татвар төлөх юм байна. Мөн зочид буудал, амралтын газар, баарны үйлчилгээнээс нэг хувийн татвар авна.
Энэ ажлыг бүх дүүргийн удирдлагууд, холбогдох алба, хэлтсүүд зохион байгуулж, тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн мэдээ, мэдээллийг цэгцлэх үүргийг Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Батаа өглөө. Аравдугаар сарын 1-нээс Нийслэл хотын албан татварын тухай хууль хэрэгжиж эхлэх учраас бэлтгэл ажлыг сайн хангах шаардлагатай гэж тэрбээр хэллээ.
Нийслэлийн иргэд ирэх 10 дугаар сараас татвар төлж эхэлнэ | ||
Үзсэн: 1975 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.