Шууд Chart

Хятадын ардын чөлөөлөх армийн дуу бүжгийн чуулга Дархан-Уул аймагт тоглолоо

2015-07-06 15:55:14

Хятадын ардын чөлөөлөх армийн дуу бүжгийн чуулгынхан Дархан-Уул аймагт айлчлан тоглолт хийлээ. Монгол Улс болон БНХАУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд тус чуулгын 100 гаруй уран бүтээлч энэ сарын 1-нд Дархан-Уул аймгийн Залуучууд театрт тоглолт хийж, уран бүтээлээ сонирхуулсан байна. Хятадын Ардын Чөлөөлөх Армийн дуу бүжгийн чуулгын уран бүтээлчид “Байлдагч ба буу”, “Хөх нуур Төвдийн өндөрлөг”, “Монголын тал нутаг”, “Ерөөл”, “Цэргийн амралтын өдөр”, “Хилийн цэргийн сүлд”, “Улаанбаатарын үдэш” зэрэг дууг чадварлаг дуулж сонирхуулжээ.

Монгол Улсын Цэргийн ДБЭЧ-ын уран бүтээлчид өнгөрсөн онд БНХАУ-д аялан тоглолт хийсэн юм. Тоглолтын хөтөлбөрт Монгол ардын болон Цэрэг-эх орны сэдэвтэй бүтээлүүдээс гадна орчин үеийн болон дэлхийн сонгодог урлагийн дээжис багтдаг юм.

Манай уран бүтээлчид Хятадын цэргийнхний дунд хамгийн их алдаршсан дууг хятад хэлээр чадварлаг дуулж сонирхуулсан нь олны талархлыг ихэд хүлээжээ. Тус чуулгын уран бүтээлчид БНХАУ-д 1954 онд, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны таван жилийн ойн арга хэмжээний хүрээнд аялан тоглож байсан бол яг 60 жилийн дараа тоглолт хийжээ.


Хятадын ардын чөлөөлөх армийн дуу бүжгийн чуулга Дархан-Уул аймагт тоглолоо  
Үзсэн: 1149 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй