Шууд Chart

361 мянган тонн улаанбуудай хадгалах элватор бэлэн болжээ

2013-09-03 13:40:45

Энэ долоо хоногт ихэнх үр тариа тариалдаг компаниуд ургац хураалтандаа гарна. Улаанбуудайгаар дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах төлөвтэй байгаа ч хадгалах агуулах сав жилийн жилд дутагдалтай байдаг.

Энэ жилийн хувьд 361 мянган тонн улаанбуудай хадгалах агуулах бэлэн болсон байна. Энэ нь нийт  хураасан улаанбуудайг бүгдийг стандартын   дагуу хадгалж чадна гэсэн үг хэмээн Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны газар тариалангийн бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн М.Ариунболдоос тодруулснаа та бүхэндээ хүргэж байна.

361 мянган тонн улаанбуудай хадгалах элватор бэлэн болжээ   
Үзсэн: 1670 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй