Шууд Chart

”Шинэ цас” үзэсгэлэн нээгдэнэ

2010-01-20 21:09:30

Монголын орчин үеийн Каллиграфчдын холбооныхон өнөөдөр “Шинэ цас” нэртэй уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэн гаргана. Уг үзэсгэлэнг 2007 онд ”Чингис арт” галерейд анх нээж олон нийтэд танил болсноос хойш жил бүр уламжлал болгон амжилттай зохион байгуулж иржээ. Энэ удаа Монголын уран зургийн галерейтэй хамтран зохион байгуулж олон нийтэд толилуулахаар болжээ. Энэхүү үзэсгэлэнд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын соёл яруу найргийн академийн ерөнхийлөгч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо мөн МУЭ-ийн нэрэмжит шагналт зураач, Орчин үеийн Каллиграфчдын холбооны гүйцэтгэх захирал Д.Баттөмөр зэрэг нийт 15 уран бүтээлчдийн 20 гаруй уран бүтээл тавих аж.
 

Нийтэлсэн: Б.Багабанди

”Шинэ цас” үзэсгэлэн нээгдэнэ  
Үзсэн: 1610 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй