9-р сарын 6-ны 19 цагт Бөхийн өргөөнд “Хүүхэд ирээдүйн эзэд” ТТБ-гаас бүх оддын хандивын тоглолтыг зохион байгуулах гэж байна. Уг тоглолтын гол зорилго нь Нийслэлийн 6 дүүргийн нэн ядуу айлын 300 гаруй хүүхдийг бүтэн жилийн хичээлийн хэрэгслээр хангахад оршин байгаа юм.
Уг тоглолтонд МУГЖ Батбаяр, МУГЖ Бүрнээбаяр, МУГЖ Ганзориг, МУГЖ Сарангуа, МУГЖ Батбаатар, МУГЖ Энхбаяр, МУГЖ Мөнгөншагай, МУГЖ Энх-Эрдэнэ, дуучин Баярцэнгэл, Uvertura, 3 бүдүүн, Татар, Ice Top, Digital, No Name, Pink, Lynx, Zatakt гэх мэт олон хамтлаг дуучид оролцоно.
Нэг хүүхдийн нэг жилийн хичээлийн хэрэгсэл үнэ чанараасаа хамаарч 53000-104000 төгрөг болж байгаа юм байна. Хичээлийн бэлтгэлээ хангаж чадаагүй, бэлдэх боломжгүй нэн ядуу зургаан настай хүүхдүүддийн нэгээхэн хэсэгт баяр баясал, итгэл найдвар төрүүлэх үйлсэд нэгдэж энэ хандивын тоглолтыг үзэхийг “Хүүхэд ирээдүйн эзэд” төрийн бус байгууллагаас уриалж байна.
| “Хүүхэд ирээдүйн эзэд” хандивын тоглолт болно | ||
| Үзсэн: 1468 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.