Шууд Chart

Ардын жүжигчин Б.Зангад Хөдөлмөрийн баатар боллоо

2015-07-08 14:24:38

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ардын жүжигчин Б.Зангад тэргүүтэй, салбар, салбарын тэргүүний ажилчдыг төрийн дээд цол, одон медалиар шагналаа. Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар,

- Хөдөлмөрийн баатар цолоор Ардын жүжигчин Б.Зангадыг,

- Ардын жүжигчин цолоор Төрийн их хан хуурч Ц.Цэрэндоржийг

- Аж үйлдвэрийн гавъяат цолоор Д.Шагдар, “Эрдэнэт” үйлдвэрийн орлогч дарга Д.Даваасамбуу нарыг,

- Гавъяат багш цолоор СЭЗДС-ийн багш Б.Зууннаст, ХСИС-ийн багш С.Бадарчи, Булган аймгийн багш Г.Банзрагч,  МУБИС-ийн салбар сургуулийн захирал Д.Цэцэгээ нарыг,

- Гавъяат малчин цолоор Дорнод аймгийн Дашбалбар сумын малчин Д.Долгор, Ховд аймгийн Чандмань сумын малчин Ж.Дулам нарыг,

- Гавъяат механикч цолоор Төв аймгийн иргэн М.Баатаржавыг,

- Гавъяат тээвэрчин цолоор Н.Цэрэндолгорыг,

- Гавъяат уурхайчин цолоор Дархан-Уул аймгийн уурхайчин Л.Батсуурийг,

- Гавъяат тамирчин цолоор “Хүч спорт хороо”-ны тамирчин С.Мияарагчааг,

- Гавъяат уурхайчин цолоор Л.Батсуурийг,

- Соёлын Гавъяат зүтгэлтэн цолоор орчуулагч, яруу найрагч, Ж.Нэргүй нарыг,

- Гавъяат жүжигчин цолоор дуучин Л.Болдбаатарыг

- Гавъяат зүтгэлтэн цолоор “Монгол кино” нэгтгэлийн кино операторч Л.Шаравдоржийг

- Үйлчилгээний Гавъяат ажилтан цолоор ОБЕГ-ын аврагч С.Баавгайг

- Хүний Гавъяат эмч цолоор Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн тасгийн эрхлэгч Ч.Лхамсүрэн, Клиникийн II нэгдсэн эмнэлгийн их эмч Д.Санжаа, Увс аймгийн эмч Н.Чадраабал нарыг,

- Эрүүлийг хамгаалахын Гавъяат ажилтан цолоор Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын их эмч Д.Ичинноров нарыг тус тус шагналаа.

Шагналыг гардуулах ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн хэлсэн үгэнд анхаарлаа хандуулна уу.


Ардын жүжигчин Б.Зангад Хөдөлмөрийн баатар боллоо  
Үзсэн: 1170 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2015-07-09 02:10
Энэ ахмадууддаа Баяр хүргэе

Бидэнтэй нэгдээрэй