
Өнгөрсөн жилийн буюу Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, үндэсний их баяр наадмын Их насны морьдын уралдаанд газар газраас ирсэн 327 хурдан хүлэг шандас сорин уралдсанаас Хэнтий аймгийн Галшар сумын уяач Аюурын Амарбатын хул морь түрүүлж тод магнай торгон жолоогоо өргүүллээ.
Харин аман хүзүүнд Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, “Эрдэнэт хүлэг” МСУХ-ны нарийн бичгийн дарга Доржийн Баясгалангийн Суман хүрэн, айргийн гуравт Улаанбаатар хотын Сонгинхайрхан дүүргийн “Хөх чоно” группийн уяач Пүрэвбаатарын загал, айргийн дөрөвт Дундговь аймгийн Хулд сумын уугуул Сосорын Мөнхбатын хүрэн, айргийн тавд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уяач Гончигжавын Мөнхсайханы хүрэн тус тус хурдаллаа.
Өнгөрсөн жилийн наадмын Их насны морьдын уралдаан /2014 он/ | ||
Үзсэн: 1289 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.