
Өнгөрсөн жилийн буюу Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, үндэсний их баяр наадмын Их насны морьдын уралдаанд газар газраас ирсэн 230 гаруй хурдан соёолон шандас сорин уралдсанаас Архангай аймгийн Ихтамир сумын уугуул Ганзоригийн Тэмүүлэнгийн халтар соёолон түрүүлж тод магнай торгон жолоогоо өргүүлсэн бол аман хүзүүнд Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Монгол Улсын Тод манлай уяач Дамбадаржаагийн Ононгийн сартай зээрд, айргийн гуравт Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул Жадамбын Бат-Эрдэнийн ногоон, айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Туваанжавын Гантөмөрийн бор, айргийн тавд Дорнод аймгийн Баяндун сумын уяач Пүрэвдоржийн Цэгмидийн хул тус тус хурдалсан билээ.
Өнгөрсөн жилийн наадмын соёолон морьдын уралдаан /2014 он/ | ||
Үзсэн: 1394 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.