Шууд Chart

Мэндчилгээ

2015-07-09 14:21:08

Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар дэлгэр сайхан наадахыг үе үеийн төмөр замчиддаа хүсэн ерөөж байна. Жил жилийн наадмын адил энэ жилийн наадмын өнгө жавхаа, үзэмж төгөлдөр төгс сайхан эхэлж байна. Хөдөлмөрч бүтээлч олныхоо амжилт, зүтгэлээр Монгол-Оросын хамтарсан “УБТЗ” ХНН өдөр ирэх бүр өөдлөн дэвжиж явна. Монголчууд бид наадмаараа билэгтэй сайхнаа хэлэлцэж, ёс уламжлалаа дээдэлж, түүх шашдираа хүндэтгэж, нийтийн ололт амжилтаараа бахархан баярладаг. Төмөр замаар үйлчлүүлэн хамтран ажиллахыг хүсч, сонирхдог өнөөгийн болон ирээдүйн түншүүд болсон Монголын ард түмэндээ төмөр замчид бид үйлчлэхдээ үргэлж таатай байдаг билээ.

 Азай буурал ахмадууд, хойч үеийн хүүхэд багачууд, энэ цагийн түүхийг бүтээгчид гээд үе үеийн төмөр замчиддаа эрүүл энхийг хүсье. Энэ цаг мөчид тэнгэр газраа баясган түм бумаараа баярлан наадмаа эхлүүлж байгаа элэг нэгт нийт Монгол ахан дүүсдээ, нийт ард иргэддээ хотол олноороо, баярын магнай тэнүүн сайхан наадахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!

Монгол-Оросын хамтарсан “УБТЗ” ХНН-ийн дарга Л.Пүрэвбаатар


Мэндчилгээ  
Үзсэн: 1037 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй