Шууд Chart

Аймгийн нэгдсэн эмнэлэгт ор бэлэглэжээ

2015-07-09 16:00:45

Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасаг тус аймагт амаржиж байгаа эхчүүдийн наян хувийг хүлээн авдаг. Тус тасаг эвдэрч муудсан хэдэн төмөр ортой. Тиймээс аймгийн иргэн, Тагнуулын хэлтсийн дарга Б.Баярсайхан Дундговь аймаг дахь тусгай чиг үүргийн хүчний байгууллагын дарга нарт хандан уриалга гаргажээ.

Аймгийн Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын газар, Тагнуулын хэлтэс, ЗДТГ-ын Цэргийн хэлтэс зэрэг байгууллагын хамт олон уриалгыг дэмжиж, Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасгийн хоёр өрөөнд арван шинэ ор бэлэглэсэн байна. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Х.Жаргал энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.


Аймгийн нэгдсэн эмнэлэгт ор бэлэглэжээ  
Үзсэн: 825 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй