
Урин дулаан цаг ирж иргэд амарч зугаалах, эмийн ургамал түүх, хайгуул хийх, алт олборлох, мал хариулах, түлээ, мод бэлтгэх зэргээр хээр гадаа, ой модонд явах нь ихэсдэг. Энэ үед хачигт хазуулах тохиолдол багагүй гарч байгаа учир Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас иргэдэд зөвлөмж, сэрэмжлүүлэг хүргэж байна.
Хачигт хазуулсны дараа хазсан хэсэгт улайх, өвдөх, ойролцоо тунгалгийн булчирхай үрэвсэх, толгой өвдөх, халуурах, хүзүү хөших, бөөлжих зэрэг зовиур илэрдэг. Хачигт халдвараас сэргийлэх үндсэн арга нь хачгаас зайлсхийх, хачигт хазуулахгүй байх юм.
Үүний тулд:
Хачигтай газар явах үед биед хачиг орохооргүй битүү, гялгар гадаргуутай, тод өнгийн хувцас, түрийтэй гутал, малгай, алчуур хэрэглэх
Ой, хээр, малд явахдаа өөртөө болон бие биедээ үзлэг хийж, хувцас, биед наалдсан хачгийг гөвж унагах, авч хаях
Үргээгч бэлдмэл /түрхлэг, тос, аэрозоль гэх мэт/ хэрэглэх
Хэрвээ хачиг биед шигдсэн бол зөв авах нь чухал. Үүний тулд хачиг дээр ургамлын тос түрхэж 1-2 минутын дараа хачгийн ил хэсгээс хавчаараар барьж, 45 хэмийн налуу өнцгөөр зөөлөн дээш татаж авна. Арьсанд шигдсэн хачигны хошууг нарийн утсаар оосорлож 2 үзүүрийг хачгийн ил хэсгийн хоёр талд үлдээнэ. Утасны 2 үзүүрийг хачигны хошууг тойруулж зангилаад зөөлөн ганхуулах замаар хошуутай нь сугалж авах нь зүйтэй. Хачгууд нь өвчин үүсгэгч вирус, нян, эгэл биетэн зэргийг биедээ агуулж, тэдгээрийг хүн, мал, амьтдын цусыг сорохдоо дамжуулдаг. Манай улсын ойн болон бэлчээрийн хачгийн тодорхой хувь нь хачигт энцефалитийн вирус, боррелиоз, риккетсээр халдварлагдсан байдаг юм.
Хачигт халдвараас сэргийлэхийг зөвлөж байна | ||
Үзсэн: 1499 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.