
Үндэсний их баяр наадамд зориулсан арга хэмжээ энэ сарын 14-ийг дуустал Чингисийн талбайд үргэлжилнэ. Өнөөдөр Дээлтэй Монгол хөтөлбөр 19 цагт эхэлж, үргэлжлүүлээд 21 цагаас Учиртай гурван толгой дуурь задгай талбайд тоглоно. Харин маргааш Улаанбаатарын үдэш тоглолт болно. “Эх орноо хамтдаа магтан дуулья” сэдвийн дор болох Улаанбаатарын үдэш тоглолтод 60 гаруй рок, попын уран бүтээлчид оролцох юм. Энэ жилийн үндэсний их баяр наадамд олон арга хэмжээ, фестиваль, тоглолтууд багтаж байгаа нь урьд жилүүдийнхээс онцлогтой болж байна гэж Улаанбаатарын үдэш тоглолтын найруулагч С.Мөнхсайхан хэллээ.
Улаанбаатарын үдэш тоглолт маргааш тоглогдоно | ||
Үзсэн: 870 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.