Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн үндэсний их баяр наадмын хөтөлбөрийн дагуу өнөөдөр дараах арга хэмжээнүүд болно.
Үүнд,
Их Чингисийн талбайд:
21:00 цагт: Улаанбаатарын үдэш "Эх орноо хамтдаа дуулъя" урлагийн тоглолт
23:00 цагт: Баяр наадмын ёслолын буудлага
Тус хөтөлбөрийн дагуу өнөөдөр наадамчин олны аюулгүй байдлыг хангах үүднээс:
Төрийн их цагаан тугийг Төрийн ордоноос Төв цэнгэлдэх хүрээлэнрүү залах ёслолын үеэр Их эзэн Чингис хааны талбайн баруун зүүн замыг 10:00 -11:20 цагийн хооронд хааж, туг Төв цэнгэлдэх хүрээлэнрүү явах үед Олимпийн гудамж, Их монгол улсын гудамж, Гандигийн гудамж хаагдана.
Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд “Улаанбаатар үдэш” тоглолттой тул талбайн баруун болон зүүн замыг 21:00-00:00 цагийн хооронд хаана.
Төв Цэнгэлдэх хүрээлэнд:
10:00 -11:20 цагт: Төрийн их цагаан тугийг залах ёслол
11:10 цагт: Тулгар төрийн 2224, Их монгол улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж нээж, Монгол Улсын төрийн туганд хүндэтгэл үзүүлнэ.
11:20 цагт: Yндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагаа
12.00-15.00 цагт: Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа
13:00 цагт: Соёл, урлагийн тоглолт /гадна талбайд/
13.30-16.00 цагт: Хүүхдийн барилдааны нэгийн даваа
15.20-18.00 цагт: Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа
16.20-18.00 цагт: Хүүхдийн барилдааны хоёрын даваа
Хүй Долоон худагт:
Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн үндэсний их баяр наадмын хурдан Азарга, Их насны морьдын уралдаан эхэлнэ.
08:00-11:40 цагт: Азарганы уралдаан
14:00 цагт: Хүй долоон худгийн наадмын нээлтийн ажиллагаа
14:00-16:20 цагт: Их насны морьдын уралдаан
Сурын талбайд:
Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн үндэсний их баяр наадмын Үндэсний сурын хана харвааны эхэн болон дунд өрөг болно.
13:30-14:00 цагт: Үндэсний сурын нэгдсэн үзүүлэх харваа
14:30-16:30 цагт: Үндэсний сурын хана харвааны адаг өрөг
16:30-20:00 цагт: Үндэсний сурын хасаа харвааны эхэн өрөг
Шагайн асарт:
Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн үндэсний их баяр наадмын шагайн харвааны хагас шигшээ харваа болно.
10:00 цагт: Шагайн харвааны хагас шигшээ харваа
11:30 цагт: Шагайн харвааны тэмцээний нээлтийн ажиллагаа
12:30 цагт: Шагайн харвааны хагас шигшээ харваа
Нийслэлийн “Улаанбаатар” чуулга:
19:00 цагт: “Үйлсийн сайхан Улаанбаатар” мюзикл
Уран зургийн галлерейд:
10:00 цагт: “Монголын Сайхан орон” уран зургийн үзэсгэлэн
| Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөр /2015.07.11/ | ||
| Үзсэн: 1481 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.