
Монгол түмэн Төв цэнгэлдэх хүрээлэндээ өргөн дэлгэр наадамлаж байна. Баяр наадмаа хүндэтгэж үндэсний хувцсаараа гангарсан иргэдийн дунд гадаадын иргэд ч их байгаа юм. Ийнхүү наадамлах гадаадын иргэдийн дунд Монгол цамц, дээлээр гангарсан зарим байхад Монгол бөхийн зодог шуудгаар гангарсан нь ч байна. Үндэсний их баяр наадмын нээлтийг сурвалжлахаар ирсэн Ази иргэд зодог шуудаг өмсөж, доогуур нь өмсөх гутлаараа пүүз сонгосон нь наадамчин олны дургүйцлийг хүргэж байлаа. Хэзээнээсээ үндэсний бөх, үндэсний спортоо дээдлэдэг монголчуудын хувьд зодог шуудгийг эв хавгүйхэн өмссөн, пүүзтэй эрхмүүд торгон ногоон дэвжээн дээр элдэвлэх нь тийм ч таатай санагдсангүй бололтой.
Хувцас нь Монгол, бие нь ... | ||
Үзсэн: 4764 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.