
УИХ ирэх есдүгээр сард ээлжит бус чуулган зарлаж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна. УИХ-ын дарга захирамж гаргаж, УИХ-ын гишүүн Н.Батбаяраар ахлуулсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулах үүрэгтэй ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсэг хуулийн төслийн эхний хувилбарыг боловсруулан хаврын чуулганы үеэр парламент дахь нам, эвслийн бүлгүүдэд танилцуулсан юм. Эцэслэн боловсруулж ирэх есдүгээр сарын дундуур зарлах ээлжит бус чуулганаар хуулийн төслөө хэлэлцүүлэхээр төлөвлөж байна. Үндсэн хуульд оруулах гүйцэтгэх засаглал, ерөнхий сайдын хариуцлагатай холбоотой зарим асуудлаар УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржтой ярилцсаныг сонсоно уу.
УИХ 2010 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг баталсан. Эцэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхлэхээр хуульд тусгажээ. Мөн гишүүдийн дөрөвний гурав буюу 57-оос доошгүй ирцтэй бол хэлэлцэхэд хүчин төгөлдөр гэж үзэх юм байна. Хуулийн төслийг чуулган нэгэнт хэлэлцэж эхэлсэн бол эцсийн шийдвэр гартал Улсын Их Хурал өөр асуудал хэлэлцэхгүй байхаар хуульчилжээ. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг гурван хэлэлцүүлгээр шүүн батлах юм.
Ээлжит бус чуулган зарлаж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна | ||
Үзсэн: 649 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.