
Үерийн аманд буусан 2500 айл өрх нийслэлд байна. Эдгээр айл өрхийг болзошгүй аюултай газраас нүүж холдохыг шаарддаг ч, шаардлага хүлээж авдаггүй гэж ОБЕГ-ын дэд дарга хурандаа Г.Ариунбуян ярилаа. Түүний ярианд анхаарлаа хандуулъя.
Сүүлийн 10 жилийн хугацаанд 36 мянга орчим аюулт үзэгдэл тохиолдож, жилд 2200-аад хүн амь насаа алдсан мэдээ байна. Харин он гарсаар 3 мянга гаруй удаа аюулт үзэгдэл болж, 74 хүн амь насаа алдсан гээд байгалийн гамшгийн тоо давтамж нэмэгдэж байгаа ийм үед ард иргэд сонор сэрэмжтэй байж, мэргэжлийн байгууллагын шаардлагыг биелүүлэх хэрэгтэйг албаныхан сануулж байна.
Нийслэлийн 2500 айл үерийн аманд буусан байдаг | ||
Үзсэн: 788 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.