Шууд Chart

Аргалантын аймаг дундын отрын бүс нутагт ургац багатай байна

2015-07-16 13:30:36

Аргалантын аймаг дундын отрын бүс нутгийн өмнөд хэсгээр өмнөх жилүүдээс ургац багатай байна. Тодруулбал, энэ жил ихэнх нутгаар гандуу байгаа юм. Харин Говь-Алтай, Ховд аймгийн ихэнх нутгаар хур тунадас ихтэй, ургамлын гарц сайтай байна. Тэгвэл Говь-Алтай аймгийн хоёр, Баянхонгор аймгийн гурван сумын нутгийн хилийн зааг дээр оршдог Аргалантын аймаг дундын отрын бүс нутагт зуншлага ямар байгааг манай сурвалжлагч тус бүс нутгийг хариуцсан мэргэжилтэн н.Түмэндэмбэрэлээс тодруулжээ.  

Отрын бүс нутагт 11 дүгээр сарын 15-наас дөрөвдүгээр сарын 15-ны хооронд малчдыг нутаглуулдаг. Энэ дагуу Аргалантын бүс нутагт зуны цагт мал оруулахгүй байгааг холбогдох албаныхан мэдээлж байна. Аргалантын бүс нутгаар цастай жилд 30 гаруй мянган мал өвөлжиж, хаваржих боломжтой юм байна. 
 


Аргалантын аймаг дундын отрын бүс нутагт ургац багатай байна  
Үзсэн: 598 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй