Шууд Chart

Энэ онд тэтгэвэрт гарах хүмүүс өөрт ашигтай нөхцлөөр тэтгэврээ тогтоолгоно

2015-07-16 14:32:48

1960 онд төрсөн, энэ онд тэтгэвэрт гарах хүмүүс өөрт ашигтай нөхцлөөр тэтгэврээ тогтоолгоно. Учир нь нэрийн дансны хуулиар иргэд тэтгэвэрт гарвал зарим даатгуулагчийн тэтгэвэр харьцангуй бага тогтоогдохоор байгаа юм.  Тиймээс энэ байдлыг харгалзан үзэж дээрх иргэдийн тэтгэврийг хоёр аргаар бодож үзээд аль өндөр гарч байгаагаар нь тэтгэврийг тогтооно гэж  Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамны газрын дарга н.Мөнхзул хэллээ.

Түүнчлэн 1960 оноос хойш төрсөн, энэ жил тэтгэвэрт гарах иргэд нэрийн дансныхаа үлдэгдлийг нийгмийн даатгалын ерөнхий газрын ndaatgal.mn гэсэн хаягаар орж шалгах боломжтой. Мөн нийслэлийн 5 дүүрэгт байрлуулсан үйлчилгээний цахим машинаас энэ мэдээллээ авч болох юм байна.


 


Энэ онд тэтгэвэрт гарах хүмүүс өөрт ашигтай нөхцлөөр тэтгэврээ тогтоолгоно  
Үзсэн: 918 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй