Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр төв, говь, зүүн зүгийн нутгаар бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2015 оны долоодугаар сарын 17-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв, зүүн,говийн нутгийн ихэнх хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар зүүн хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 17-22 хэм, Увс нуур, Их нууруудын хотгор,Алтайн өвөр говиор 27-32 хэм, Орхон-Сэлэнгэ саваар 24-29 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. 21-23 хэм дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 15 хэм дулаан, харьцангуй чийг 88 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2015 оны долоодугаар сарын 18-наас долоодугаар сарын 22-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
18-19-нд төв, говь, зүүн зүгийн нутгийн ихэнх, 20-21-нд зүүн зүгийн нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 17-22 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 15-20 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна. 20-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар хална.
| Улаанбаатарт 23 хэм дулаан | ||
| Үзсэн: 713 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.