
Нийслэлийн ХУД-ийн Эмээлт орчимд арьс шир, ноос, ноолуурын үйлдвэр технологийн парк байгуулах ажил энэ оноос эхэлсэн. Тэгвэл одоогийн байдлаар үйлдвэр технологийн паркийн зураг төсөл, инженерийн байгууламж зэргийг хийж гүйцэтгэхээр ажиллаж байна гэж холбогдох албаныхан мэдэгдлээ. Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн паркийн дарга н.Гончигжав ярьж байна.
Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа арьс шир, ноос, ноолуурын үйлдвэрүүдийг шинэ суурьшлийн бүсэд төвлөрүүлж, үйлдвэр технологийн парк болгож зохион байгуулснаар эдийн засагт олон талын ач холбогдолтой гэж тэрбээр хэлж байсан юм. Үйлдвэр, технологийн паркыг 2018 он гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Малын түүхий эд боловсруулах үйлдвэрийг 2018 онд ашиглалтад оруулна | ||
Үзсэн: 875 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.