
Саятан тээвэрчдийн баяр өнөөдөр болж байна. Манай улсын ачаа болон зорчигч тээврийн 98 хувийг авто тээврийн салбар гүйцэтгэж байна. Энэ салбарын 90 жилийн ойг тохиолдуулан баярын хурал, мөн Чингис хааны талбайд хуучин автомашины үзэсгэлэн гарч байна гэж Авто тээврийн үндэсний төвийн Тээвэр, хөрөнгө оруулалт хариуцсан дэд захирал н.Батбаатар ярилаа.
Манай улсын хот хооронд гэхэд л давхардсан тоогоор жилд дунджаар 270 орчим сая зорчигч авто тээврээр үйлчлүүлдэг байна. Харин төмөр замаар 3 сая, агаарын тээврээр 1.2 сая орчим иргэн үйлчлүүлдэг гэсэн судалгаа бий. Ойн хүрээнд 100 мянган жолоочийг “Онц тээвэрчин” тэмдгээр шагнах юм.
Зуун мянган жолоочийг “Онц тээвэрчин” тэмдгээр шагнана | ||
Үзсэн: 1918 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.