
Манай улсын нийт эрчүүдийн 25 хувь нь жилд нэг удаа эрүүлжүүлэхэд хонодог гэсэн судалгаа гарсан байна. Архины хэрэглээг багасгах, архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр жил бүр тодорхой хэмжээний төсөв мөнгө зарцуулдаг. Гэтэл энэ ажил нь бодит амьдрал дээр үр дүнгээ өгөхгүй байгааг эрүүл мэндийн байгууллагаас мэдээллээ. Тухайлбал, зуны улиралд архины хурц хордлого болон зүрх судасны өвчнөөр эмнэлэгт хандах иргэдийн тоо өсдөг. Мөн өдөрт дунджаар 400 орчим хүн эрүүлжүүлэх байранд хонодог гэсэн судалгааг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс гаргасан байна. Тус хүрээлэнгийн Эрүүл мэндийг дэмжих зан үйл судлалын секторын эрхлэгч Г.Энхзулын ярихыг сонсоё.
Монголчууд архийг идээний дээж гэж үзэн, ёслол хүндэтгэлийн зориулалтаар хэрэглэж ирсэн. Гэтэл одоо иргэд архийг өдөр тутамдаа хэрэглэж байгаа нь олон сөрөг үр дагаварийг үүсгэж байна гэдгийг онцоллоо. Иймээс иргэдийг архи, согтууруулах ундааг зохих ёсоор нь тохируулж хэрэглэхийг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс анхааруулж байна.
Өдөрт дунджаар 400 орчим хүн эрүүлжүүлэх байранд хонодог гэх судалгаа гарчээ | ||
Үзсэн: 933 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.