
Цагдаагийн байгууллагын 94 жил, цагдаагийн алба хаагчдын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ёслолын жагсаал, хүндэтгэлийн үйл ажиллагаа Төв цэнгэлдэх хүрээлэнд болж байна. Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 202 дугаар тогтоолын дагуу жил бүрийн долдугаар сарын 19-нд өдөр Цагдаагийн болон Дотоодын цэргийн алба хаагчдын өдрийг тэмдэглэж байхаар тогтсон байдаг. Анх 1885 онд арван тавны цагдаагаас сууриа тавьж, 1921 онд ардын хувьсгал ялсны дараахан ардын засгийн газрын шийдвэрээр “Сэргийлэх цэрэг” нэртэйгээр байгуулагдан түүхэн цаг үеүүдийг өртөөлсөөр ийнхүү 94 жилийн ойтойгоо золгож байгаа юм. Олон нийтийн амралт, баяр наадам, өдөр шөнийг ялгалгүй энхийн манаанд зогсдог цагдаагийн албан хаагчид өнөөдөр ололт амжилтаа бататган, олон нийтэд түгээн дэлгэрүүлж, амжилт гаргасан алба хаагчдаа шагнаж урамшуулан баяраа тэмдэглэн өнгөрүүлж байна.
Цагдаагийн байгууллагын 94 жилийн ойн хүндэтгэлийн жагсаал болж байна | ||
Үзсэн: 1139 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.