
Үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх далан, хамгаалалт барихад 548 тэрбум төгрөг шаардлагатай гэдгийг албаныхан хэллээ. Хотын төв дундуур урсдаг Сэлбэ, Улиастай, Туул голын болзошгүй үерийн хэмжээг 0,1 хувиар тооцож 1000 жилд нэг удаа тохиох, бусад газарт 1 хувь буюу 100 жилд нэг удаа тохиолдох магадлалаар үерийн аюулыг үнэлжээ. Үерийн аюулын судалгаагаар Сэлбэ голын сав дотор байгаа олон айл өрх хамгийн түрүүнд усанд автах эрсдэлд байгаа юм. Тиймээс үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлж, хамгаалах стратегийг хэрэгжүүлж эхлэх шаардлагатай гэж Улаанбаатар хотын ерөнхий менежер Б.Бадрал онцоллоо. Энэ ажлыг эхлэж, үерийн далан хамгаалалт барихад 550 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэлээ.
Үерийн далан, хамгаалалт барихад 548 тэрбум төгрөг шаардлагатай | ||
Үзсэн: 1166 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.