
Манай улс, жилд дунджаар 10 сая арьс шир бэлтгэдэг ч 20 хүрэхгүй хувийг нь эцсийн бүтээгдэхүүн болгож байна. Тиймээс энэ байдлыг өөрчлөхийн тулд Нийслэлийн Хан-Уул дүүрэг, Эмээлт орчимд байгуулах арьс ширний үйлдвэрийг ойрын 2 жилд багтаан ашиглалтад оруулах шаардлагатай гэж албаныхан үзлээ. Ингэснээр арьс ширний 80-аад хувийг эцсийн бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэж тал хувийг нь экспортлох боломж бүрдэнэ гэж тэд онцоллоо.
Арьс, ширний үйлдвэрийг хоёр жилд багтаан ашиглалтад оруулах шаардлагатай | ||
Үзсэн: 862 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.