
Реал Мадридын од Кристиан Роналду өөрийн зургийн эзэмших эрхийг Валенсиа клубын ерөнхийлөгч Фетр Лимийн эзэмшдэг "Mint Media" компанид зарсан юм.
Энэ үйл явдлаас үүдэн түүнийг Реалаас явах бэлтгэлээ хийж байна гэх яриа гарчээ. Энэ талаар Икер Касилласийн агент Сантос Маркюез "Тэр Валенсиагийн эзэмшигч Фетр Лимийн компанитай гэрээ байгуулсан. Нэг л өдөр яагаад Роналду Реал Мадридаас гадуур, өөр нэгэн компанитай гэрээ байгуулсан учир шалтгаан тодорхой болно. Энэ бол эцэстээ Валенсиагийн хайрцганд орно гэсэн үг. Тэр эзэн хааны багаас явахаар бэлдэж байна" гэжээ.
Сантос Маркюез: Роналду Реал Мадридаас явахаар бэлдэж байна | ||
Үзсэн: 1763 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.