
Манай эрэгтэй 12, эмэгтэй 9 жүдоч Тюменийн "Их дуулга"-д зодоглосноос манай тамирчид алт, мөнгө, хүрэл гурван өнгийн медаль хүртсэнээр гуравдугаар байрт орлоо. Тэмцээнийг Япон зургаан алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэнээр тэргүүлж, ОХУ хоёр алт, гурван мөнгө, долоон хүрэл медаль хүртсэн амжилтаар удаалсан байна.
Манай жүдочдоос эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Ц.Мөнхзаяа алт, Ц.Цэрэннадмид мөнгө, эрэгтэйчүүдийн 66 кг-д Д.Алтансүх хүрэл медаль хүртлээ. Мөн эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд Гавьяат тамирчин С.Ням-Очир, эмэгтэйчүүдийн 78 кг-ын жинд ОУХМ П.Лхамдэгд нар VII байрт оржээ.
Тюменийн "Их дуулга"-ын онцлох үйл явдал нь эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Ц.Мөнхзаяа, Ц.Цэрэнчимэд нар медалийн төлөөх барилдаанд хоорондоо таарсан явдал байв.
Тюменийн "Их дуулга"-д багаараа гуравдугаар байрт орлоо | ||
Үзсэн: 999 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.