Шууд Chart

Польшийн нээлттэй тэмцээнд манай эмэгтэй бөхчүүд зодоглоно

2015-07-20 10:45:44

Ирэх 24-26-ны өдрүүдэд Польш улсын Варшав хотноо Вацлав Циолковскийн дурсгалд зориулсан эрэгтэй чөлөөт бөхийн ХХIҮ дахь, эмэгтэй чөлөөт бөхийн ХYIҮ дахь удаагийн уламжлалт "Poland open" олон улсын тэмцээн болно. Тус тэмцээнд манай эмэгтэй баг оролцоно. Тэмцээнийн эхний өдөр эмэгтэй 48, 55, 60, 69, хоёр дахь өдөр 53, 58, 63, 75 кг-ын жингүүдийн барилдаанууд болох аж.

Манай эмэгтэй тамирчдын багийн бүрэлдэхүүн:

-48 кг-ын жинд Э.Нарангэрэл /ОУХМ, ”Хангарьд” клуб, үндэсний шигшээ багийн тамирчин/,

-53 кг Д.Отгонцэцэг /ОУХМ, ”Хасу-Мегастарс” клуб, үндэсний шигшээ багийн тамирчин, ДАШТ-ний мөнгөн медальт/, Э.Сумьяа /ОУХМ, ”Хилчин” клуб, шигшээ багийн тамирчин, ДАШТ-ний мөнгөн медальт/,

-55 кг-ын жинд С.Бямбацэрэн /ОУХМ, ”Аврагч” клуб, шигшээ багийн тамирчин/, Б.Номин-Эрдэнэ /ОУХМ, ”Хангарьд” клуб/,

-58 кг-ын жинд Б.Шоовдор /ОУХМ, ”Цастын барс” клуб, шигшээ багийн тамирчин/,

-60 кг-ын жинд Гавьяат тамирчин Т.Мөнхтуяа /”Хангарьд” клуб, шигшээ багийн тамирчин, ДАШТ-ний хошой хүрэл медальт/, Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд /”Алдар” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин, “МТС” группийн бөх, дэлхийн аварга/,

-63 кг-ын жинд Гавьяат тамирчин С.Батцэцэг /”Хилчин” клуб, үндэсний шигшээ багийн тамирчин, олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга/,

-69 кг-ын жинд Гавьяат тамирчин О.Насанбурмаа /“Алтай констракш” компанийн бөх, үндэсний шигшээ багийн тамирчин, ДАШТ-ний 3 хүрэл медаль,

-75 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Г.Наранчимэг /”Хилчин” клуб, азийн наадмын аварга/ нар зодоглоно.

Багийн дасгалжуулагчаар Эмэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр, эмэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч З.Дүвчин нар оролцоно.

Жин тус бүрт түрүүлсэн бөхчүүдийг алтан медаль, өргөмжлөл, 300 евро, хоёр, гуравдугаар байр эзлэсэн бөхчүүдийг мөнгө, хүрэл медаль, өргөмжлөлөөр урамшуулах юм байна.

Өнгөрсөн жилийн тэмцээнээс эмэгтэй 55 кг-ын жинд С.Бямбацэрэн, 60 кг-ын жинд С.Цэрэнчимэд, 63 кг-ын жинд С.Батцэцэг нар алт, 53 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Э.Сумьяа мөнгө, 53 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Э.Даваачимэг, 55 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер П.Орхон, 75 кг-ын жинд Гавьяат тамирчин О.Бурмаа нар хүрэл медаль авч байжээ.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Польшийн нээлттэй тэмцээнд манай эмэгтэй бөхчүүд зодоглоно   
Үзсэн: 812 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй