
Хэрэг мөрдөлтийн явцад оргох, мөрдөн байцаалтад саад учруулж болзошгүй гэх үндэслэлээр энэ сарын 27-ны өдрийг хүртэл түр хоригдоод буй сэтгүүлч С.Баттулгыг сулла хэмээн Монголын сайтын холбооны удирдах зөвлөлийн гишүүд өнөөдөр суулт хийлээ.
Тэд ажлын эхний өдөр цайны цагаар төв талбайд цуглаж, эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Энэ үеэр Монголын сайтын холбооны дэд ерөнхийлөгч Ц.Мөнхбаатар "Сэтгүүлчийг оргон зайлж болзошгүй гэх ямар ч утга авцалдаагүй үндэслэлээр цагдан хорьж байгаа нь үнэн хэрэгтээ "дахин бичиж болзошгүй" гэж хорьж байгаа хэрэг. Ийм үед сэтгүүлч шорон гянданд биш, бичиж нийтлэж буй зүйлийнхээ туйл хүртэл хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө эдлэх эрхтэй" хэмээн онцолсон юм.
Ц.Мөнхбаатар: Оргон зугтаах биш, дахин бичиж болзошгүй хэмээн сэтгүүлчийг хорьж байна | ||
Үзсэн: 1196 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.